Nintendo-ийн Legend of Zelda 25 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Nintendo-ийн Legend of Zelda 25 нас хүрлээ

1986 оны хоёрдугаар сарын 21-нд Японд The Legend of Zelda видео тоглоомын Link баатрын дүр анх амилж, өдгөө 25 нас хүрч байна. Link баатар Zelda гүнжийг Ganon чөтгөрөөс хамгаалсаар ирснээс хойш бүтэн 25 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Zelda видео тоглоомын 13 төрлийг Nintendo консолууд дээр тоглогчид тоглосоор ирсэн юм. Харин тоглоомын хөгжүүлэгчид энэ оны сүүлээр Zelda-ийн дараагийн тоглоом Skyward Sword-ийг гаргахаар төлөвлөжээ.

Видео тоглоомын зах зээлийн шуургыг тэсвэрлэлгүй олон тоглоомууд шахагдан гарч байсан ч, Zelda 25 жилийн турш маш чадварлагаар сонирхлын төвд байсаар ирсэн нь гайхалтай хэрэг бөгөөд өнгөрсөн сард уг тоглоомын гол баатар Link видео тоглоомын хоёр дахь шилдэг дүрээр шалгарчээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж