Эрчүүдэд зориулсан аппликэйшн

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд зориулсан аппликэйшн

Хэрэв та эрчүүдийн загварын ертөнц, амьдралын хэв маяг, хувцаслах соёлыг сонирхон судалж, даган дуурайдаг бол эрчүүдийн веб сэтгүүл Valet-ийн тухай сонссон байх учиртай.

Valet сэтгүүл нь хамгийн сүүлийн үеийн хувцас дизайний коллекцуудаас аваад хамгийн чанартай сахлын иж бүрдлүүд хүртэлх цоо шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай мэдээлдэг эрчүүдийн цорын ганц найдвартай туслах юм. Уг сэтгүүлийг эрхлэгч компани тун саяхан iPad, iPhone, iPod Touch зэргиг хэрэглэгчдэд зориулсан үнэгүй апликэйшнийг гаргажээ. Хэрэглэгчид Valet сайт дээр тавигдсан бүхий л мэдээллийг шинэ аппликэйшнээс үзэж, өөрийн комментийг үлдээх боломжтой ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж