“I Am Number Four” Өргөөд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

“I Am Number Four” Өргөөд гарна

Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын box office-ын хоёрдугаар
байрт шалгарсан
I Am
Number Four” кино удахгүй Өргөө
кино театрт нээлтээ хийхээр болжээ.

DreamWorks-ын бүтээл уран зөгнөлт, адав явдалт энэхүү
киноны гол дүрүүдэд Alex Pettyfer, Timothy Olyphant, Teresa Palmer нар тоглосон
ба найруулагчаар нь “Eagle Eye” киноны найруулагч D.J. Caruso ажилласан байна.

Уг кинонд Lorien гаригаас ирсэн харийн хүү John Smith-ийн
түүх гарах юм. John бол ер бусын өсвөр насны хүүхэд ба асран хамгаалагч
Henri-ийн хамтаар Mogadorian-чуудаас зугтаж байгаа юм. Харийн бусад ангуучид
John болон Дэлхий дээр амьдарч буй өөр 8 өсвөр насны сурагчийг ангуучлах болно.
Түүнийг үгүй хийхийг хүсч буй үхлийн аюулт дайснуудаас нуугдаж зүсээ хувилган,
энгийн л нэгэн ахлах сургуулийн сурагчийн дүрээр амьдрах боловч түүн шиг 3 нь
алагджээ. Тэр бол 4 дэх нь…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж