Төмөр замын хуралд 140 гаруй төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Төмөр замын хуралд 140 гаруй төлөөлөгч оролцоно

Тун саяхан Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын зөвлөл /совет/-ийн хуралдаан болж, зөвлөлийн гишүүдэд халаа солио хийгээд амжсан. Хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэхээр зар түгээсэн ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм. Гэтэл тун удахгүй Улаанбаатар төмөр замын  Монгол, Оросын зөвлөлийн хамтарсан хуралдаан болох гэж буй тухай яриа гадуур түгээд байна. Тиймээс бид Төмөр замын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Төгсбилэгээс энэ талаар тодрууллаа.
-Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайд ямар нэгэн хуралдаан товлоогүй. Ялангуяа зөвлөлийн гишүүдийн хувьд хурал цуглаан огт байхгүй. Харин дөрөвдүгээрсарын 19-23-нд төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын олон улсын хуралдаан Улаанбаатар хотноо болох гэж байгаа. Хуралд 26 гишүүн орон, дөрвөн ажиглагч орны төлөөлөгчид оролцоно. Урьдчилсан байдлаар нийт 140 гаруй төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа гэлээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж