Тэргүүн хатагтай Мишель Обама хамгийн дэгжин

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай Мишель Обама хамгийн дэгжин

Мишель Обама. Фото: AP
Мистер
Барак Обамагийн чансаа унаж, миссис Обамагийн нэр алдар өсч байгааг
Америк өрөвдөнгүй бөгөөд хөөрөлтэйгээр харж байна. Өөрийн оролцож байгаа
арга хэмжээ бүртээ тэргүүн хатагтай оноо авч байна.

Өнгөрсөн
долоо хоногт болсон NBC сувгийн  Today  шоу дээр Мишель H&M
сүлжээний дэлгүүрээс авсан 34 доллар 95 центын энгийн даашинзтай ирж
дахин олныг алмайруулав. Энэ даашинз нь Америкийг галзууруулах дөхлөө.
Гоёлоосоо гадна  хэлсэн үг нь бас л олонд таалагджээ. “Энэ нь миний
анхаарлаа хандуулаад байгаа зүйл биш. Эцсийн эцэст хэн нэгэн өглөө ямар
нэгэн хувцас өмсөөд л гэрээсээ гардаг шүү дээ” гэж тэр өгүүлжээ. Тэргүүн
хатагтай хэтрүүлэгтэй хэлсэн бололтой. Тэрбээр стилийг ихээхэн
анхаардаг ба энэ тухай ч ном бичигдсэн байв. “Өдөр бүрийн жишиг: Мишель
Обама ба стилийн засаглал” гэсэн нэртэй. Түүнийг зохиогч  Кейт Беттс
тэмдэглэхдээ үргэлж өөрийнхөөрөө байдаг Мишель олны хүлээж байгаар
хувцасладаг гэж тэмдэглэжээ. Хэсэг зуур ч гэсэн Америкийн ерөнхийлөгчийн
эхнэр байхыг мөрөөдсөн америк эмэгтэйчүүд Мишелийн гоёсон тэр энгийн
даашинзийн хойноос  шуурч дэлгүүрийн лангууг нэг хоногийн дотор
хоосолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж