Монголын урлагийг гаднын жуулчдад сурталчлах ачааг үүрэлцэж яваа “Сарны чулуу” чуулга энэ жил 10 нас хүрчээ. Чуулгынхан ойн баяраа жилийн турш тэмдэглэх ба энэ сарын 14-нд “Далайн дээрэмчид” адал явдалт жүжгээр цуврал тоглолтоо эхлүүллээ.
Бүжиг дэглээч Т.Төгсөөгийн зохиомж, дэглэлтээр тайзны бүтээл болоод буй “Далайн дээрэмчид”-ийг энэ сарыг дуустал тоглогдоа аж.
Түүнчлэн тус чуулгын уран бүтээлчид Рудеро Леонкаваллогийн “Хэрмэл жүжигчид”, Пьэтро Масканийн “Тосгоны алдар” дуурийг Монголд анх удаа тоглохоор төлөвлөөд байгаа гэнэ.