Монгол Улсын ардын багш Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжцэгээе” улсын уралдаан өнөөдөр эхэлжээ. Ардын бүжгийг өсвөр үе, хүүхэд багачуудад өвлүүлэн, хөгжүүлж, ирээдүйн бүжигчдийг тодруулах зорилготой эл уралдаан найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдаас шилдэг гоцлол бүжигчин, хамтлаг шалгаруулах уралдаан хоёр өдөр Монголын хүүхдийн ордонд үргэлжилж дүнгээ гаргана. Уралдааны нэгдүгээр шатанд бүжигчид олон үндэстний ардын бүжгээр оролцох бол хоёрдугаар шатанд мартагдсан ардын бүжгийг сэргээх, эсвэл шинэ бүжиг дэглэн өрсөлдөх учиртай.
“Өвлөн бүжцэгээе” улсын уралдааныг Хөгжим бүжгийн коллеж, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулдаг аж.
Н.Наран