Бяцхан суут охины амжилт

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Бяцхан суут охины амжилт

Энэтхэгийн Тамилнаду тосгонд төрсөн Лавинашрий хэмээх бяцхан охиныг эцэг эх нь өвөрмөц оюун ухаантай гэдгийг нь анзаарчээ. Түүнийг "дөнгөж нэг настай байхад нь ээж нь англи хэлний цагаан толгойн үсэгтэй тоглоомоор тоглуулдаг байж. Ээж нь цагаан толгойн үсгүүдийг хэлэхэд Лавинашрий охин гараараа заадаг байсан гэнэ.Дараа нь тэрбээр үндэсний тэмдэгтүүд, дуунууд болон Энэтхэгийн ёс заншил, хэлбэр дүрс, жимснүүд болон өөр олон зүйлийг сурч эхэлсэн аж.Түүний хамгийн том эгч Тирукурал 2000 жилийн өмнө бичсэн "Tamil" хэмээх шүлгийг сурч байхад гурван настай байсан ба уг шүлгийг мөн цээжилжээ. Ингээд өөрийн гайхамшигтай ой тогтоолтоороо Энэтхэгийн "Iimca Воок"-ийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалт нь улсдаа Геннисийн номтой тэнцэхүйцээр хүлээн зөвшөөрөгдсөн аж. Охиныг эцэг эх нь хэзээ ч хүчлэн сургаж байгаагүй бөгөөд шинэ зүйл сурч мэдэх болгонд нь урамшуулдаг байсан гэнэ. Компьютер сурч эхэлсэн нь маш гайхамшигтай зүйл болсон бөгөөд найман насандаа "Microsoff-ын баталсан мэргэжлийн (МСР) шалгалтын 1000 онооноос 842 -ыг авсан аж. Энэхүү МСР-н тест нь Windows XP дээр ажлын функц зохиох эсвэл даалгавар биелүүлэх, хамтруулж угсрах гэх мэтийн маш олон үйлдэл хийлгэдэг гэнэ. Үүний өмнөх амжилтын эзэн нь 10 настай Пакистан охин байсан. Цаг хугацаа өнгөрсөөр, Лавинашрийн охин эдүгээ Энэтхэгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын адил олонд танигдаад байгаа ажээ. Өнгөрсөн онд буюу 10 насандаа дэлхийн хамгийн залуу "Red Hat Certified Engiпеег"-н эзэн болсон юм.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж