Хаврын баяраар 26 тэрбум мессеж ”хөвөрчээ”

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хаврын баяраар 26 тэрбум мессеж ”хөвөрчээ”

Уламжлалт cap шинийн баяраа өргөн, нижгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Хятадын ард түмэн жил бүрийн энэ үеийг ихэд хүндэтгэн, ач холбогдол өгдөг. Ирж буй туулай жилээ өнгөтэй сайхан угтах гэсэн олон түмэн гэр бүл, аав ээждээ очихын тулд галт тэргэнд нэлээд удаан хугацаанд "оочирлож" байсан. Тус улсын төмөр замын тээврийн үйлчилгээ ачааллаа дийлж чадахгүйд хүрээд байсан бол ийм байдалд орсон өөр нэгэн салбар бол үүрэн телефоны операторууд юм байна. Гар утас хэрэглэгч бүр ойр дотнын хүндээ шинэ жилийн мэндчилгээг утсаараа дамжуулан хүргэдэг. Тэгвэл энэ жил Хятадын cap шинийн баяраар нийт 26 тэрбум мэндчилгээ бүхий мессеж "хөвөрсөн" гэнэ. Мессеж мэндчилгээний цуваа хаврын баяр эхлэхээс өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс долоо хоног үргэлжилсэн байна. Хятадын Мэдээлэл технологи, үйлдвэрийн яамны цахим хуудаст энэ тухай бичихдээ өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 13 хувиар нэмэгдсэн гэжээ. Харин эдгээр мессэжийн дийлэнх нь богино буюу ердөө "Cap шинийн мэнд хүргэе" гэсэн үгнээс бүтсэн байсан аж. Сонирхууштай нь 26 тэрбум мессэжийн дийлэнх нь буюу 15.6 тэрбум нь битүүний өдрөөс шинийн 1-ний өдрийн үдэш хүртэл "хөвөрсөн" байна. Түүнчлэн 2011 он гарсаар тус улсын хэмжээнд 859 сая гар утас худалдаалагдаж, 92.44 сая шинэ хэрэглэгчтэй болсон гэх судалгаа ч гарчээ.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж