
Семинарт Японы талаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бол манай талаас БОАЖЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, Алсын тандалтын үндэсний төв, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.
Манай орон өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай бөгөөд байгаль орчны хяналт, газрын зурагжуулалт, байгалийн нөөцийн хайгуул, гамшгийн судалгаа зэрэгт алсын тандалтыг ашигладаг билээ. Япон Улсын хувьд сансрын үйлдвэрлэлд ашигладаг орчин үеийн технологи өндөр хөгжсөн, гамшгийн менежмент, хууль бусаар ой мод сүйтгэх явдлыг хянах болон нөөцийн хайгуул хийх салбарт хамтран ажиллах өргөн туршлагатай. Иймд сансрын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол, Япон Улсын хамтын ажиллагааны олон асуудлыг шийдвэрлэх, хоёр орны олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэхэд эл семинар зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзжээ.
Кт.mn