Галын шалтгааныг тогтоогоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Галын шалтгааныг тогтоогоогүй байна

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд  байрлах"East" худалдааны төвд  өнгөрсөн сарын 26-нл гал гарч дээврийн хэсэг тэр чигээрээ шатсан билээ. Галын гарсан шалтгааныг тогтоох хугацаа дууссан ч дахин шалгах ёстой гэж үзжээ. Шалгалтыг  Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн галын шинжээчид хийж байгаа  аж. Харин хохирлын хэмжээг тогтоох ажлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр мөрдөн байцаах тасгийнхан  хийж байгаа гэнэ. Гал гарах үед ”East” төвийн дээд давхарт үйл ажиллагаа явуулж байсан  “Месса” барны цахилгааны утаснаас болсон байж болзошгүй гэх таамаг байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж