
Ноён Ван Шяолун нь 1965 онд Хэбэй мужид төрсөн, эдийн засгийн ухааны доктор хүн юм байна. Тэрбээр 1987-1988 онд БНХАУ-ын ГХЯ-ны орчуулгын танхимын ажилтан, 1989-1992 онд Олон улсын газрын атташе, 1992-1995 онд НҮБ дахь Суурин төлөөлөгчийн газрын атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, 1995-2000 онд ГХЯ-ны Олон улсын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, тасгийн орлогч дарга, тасгийн дарга, 2000-2007 онд Олон улсын газрын зөвлөх, дэд дарга, 2007-2008 онд Хэбэй мужийн Цанжоу хотын дэд дарга байжээ. Бүгд найрамдах Сингапур улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр 2008 оноос ажиллаж байгаад Монголд ирж байгаа юм.
Д.ОЮУН