Дугуйн уралдааны цогцолбор нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Дугуйн уралдааны цогцолбор нээгдлээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн болон паралимпийн наадмын дугуйн уралдаан зохиогдох 6000 хүний суудалтай цогцолбор өчигдөр нээгдлээ. Олимпийн наадмын дугуйн спортын заалны уралдаан болон BMX төрлийн тэмцээн болох  тус цогцолбор нь 105 сая фунт стерлингийн өртгөөр боссон бөгөөд Олимпийн тосгонд баригдаж буй бүтээн байгуулалтуудаас ашиглалтад орсон анхных нь юм.

Бээжингийн олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн Британийн дугуйч Сэр Крис Хой тус велодромын загварыг гаргахад биечлэн оролцжээ. Цогцолборын шал нь Сибирийн нарс модоор хийгдсэн бөгөөд 26 мэргэжилтэн найман долоо хоногийн турш ажиллаж, шалыг бүрсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж