Хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг эсэн мэнд олжээ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуульд сурдаг 7 настай, эмэгтэй Б, 6настай, эрэгтэй М нар  өчигдөр сумын төвөөс ургашаа 80 км-т “Зэгстэй Өвөр” гэдэг газарт байдаг гэр лүүгээ явган явсан байна. Улмаар сургуулийн захирлаар ахлуулсан УАЗ-469 маркийн автомашинтай 11 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг 18:00 цагийн үед гарч тус сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвөөсөө 25 км газарт явж байхад нь 01.20  цагийн үед хоёр хүүхдийг  эсэн мэнд олжээ. 7 настай охин Б-гийн баруун хөл  бага зэрэг хөлдсөн байсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж