Eminem тэрбум үзэгчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Eminem тэрбум үзэгчтэй болжээ

Репийн хаан Eminem-ын Youtube сайт дахь суваг тэрбум үзэгчтэй болсон тухай өчиглөр мэдээлжээ. Өмнө нь дуучин Lady Gaga, Justin Biber нар тэрбум үзэгчтэй болоод байсан юм. Түүний дуучин Rihanna-тай хамтран дуулсан “Love You The Way You Lie” дуу нь хамгийн их хандалт авсан ба өнгөрсөн онд худалдаанд гарч, шуугиан дэгдээсэн “Recovery” цомгийн бусад дуунууд удаалсан байна.

Мөн Lil Wayne-тэй хамтран дуулсан “No Love” дуу нь 48 сая хандалт авсан байна.
Тус сайтын хэвлэлийн төлөлөгчийн мэдээлснээр Грэммийн наадмын дараа хандалтын тоо эрс өссөн ба долоо хоногт 20 саяар нэмэгдэж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, тэрбум үзэгчтэй дуучдын жагсаалтад дуучин Rihanna нэг юм уу хоёр долоо хоногийн дараа орох нь тодорхой болоод байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж