
-Танай аймгийн зарим сумдад энэ сард олгох 21 мянган төгрөгийг олгохгүй байгаа талаар манай сонины редакцид мэдээлэл ирсэн. Яагаад, ямар шалтгаанаар олгохгүй байгаа вэ?
-Улсын халамж үйлчилгээний газраас урьдчилсан байдлаар энэ сард санхүүжилт хүрэлцэхгүй байж магадгүй гэсэн мэдээллийг сумдын халамжийн ажилтнууд өгсөн юм байна. Гэтэл сумдын халамжын ажилтнууд иймэрхүү агуулга бүхий зарлал гаргасан байсныг өнөөдөр холбогдож, хатуу анхааруулга өглөө. Энэ энэ сард “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгох 21 мянган төгрөг олгох санхүүжилт бүрэн ирсэн.
-Одоогоор иргэдэд 21 мянган төгрөг олголт бүх сумдад олгоод эхэлсэн гэж хэлж болох уу?
-Тэгж хэлж болно. Энэ долоо хоногоос эхлээд бүх сумдад 21 мянган төгрөгийг иргэдэд олгоод эхэлсэн байгаа.
Д.Долгор