
Уралдааны азарга насанд 52 хурдан хүлэг уралдсанаас Сант сумын уугуул ААУяач З.Санчирын “Ноён” хээр, Уянга сумын “Баян уянга” ХХК захирал ААУяач Г.Ганбаатарын бор, Баянгол сумын уугуул ААУяач Ц.Тогоомааширын зээрд халзан, Өлзийт сумын уугуул Авто тээврийн газрын орлогч дарга ААУяач О.Лхавгасүрэнгийн зээрд халзан, Дундговь аймгийн Сайхан овоо сумын уяач Алтангэрэлийн хээр эхний таван байр, их насанд 68 хурдан хүлэг уралдсанаас Уянга сумын уугуул ААУяач Жаргалсайханы буурал, Арвайхээр сумын уугуул Гансүхийн бор халзан, Нарийнтээл сумын уяач Нямдоржийн бор, Бүрд сумын САУяач Сэр-Одын хээр, Төгрөг сумын уяач Эрхэмбаярын хар тус тус хурдлаж хурсан олон унасан хүүхэд уяачаа баярлуулав.
Алдарт уяач Б.Отгоннасан түрүү морьдыг мотоциклээр байлж морь унасан хүүхэд болгонд бэлэг гардуулав.
Арвагархээр холбооноос зохион байгуулж Алдарт уяачаа 9 сая төгрөгний үнэ бүхий 6 ханатай сийлбэртэй гэрээр мялаав. Энэ мялаалгын арга хэмжээнд доорхи хүмүүс оролцжээ.