Сочигийн Олимпийг зохион байгуулагчид Роскосмосын удирдлагад Олимпийн бамбарыг сансраас асаах арга замыг олох үүрэг ногдуулаад байна. Одоогоор зарим хувилбарыг бодож олоод байгаа бөгөөд Олимпийн галт бамбарын марафоныг сансрын тойрог замаар үргэлжлүүлэн дэлхийд буцаан авчрах, толины тусламжтайгаар тусгай хиймэл дагуул бамбарыг сансрын нисэгчдэд хүргэх зэрэг санал ороод байгаа юм.
Роскосмос энэ төслийг хэрэгжүүлэх болон аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байгаагаас гадна Машиностроения нийгэмлэг туршилтын аппарат хийхээр төлөвлөж байна.
Энэ төсөлд зарцуулах хөрөнгө мөнгөний тооцоо 360 сая рубль болсон бөгөөд өөрөө удирдлагатай хиймэл дагуул барихад 6 сая рубль шаардагдах аж.
Инженерүүд Сочи хотод болох Олимпийн үзэгчдийг гайхашруулах энэ төслийн шийдлийг олохоор толгойгоо гашилгаж байгаа юм.