“Домгын өглөө” драмын туульс өмнө нь аль тайзнаа тавигдаагүй гэнэ. Анх 1992 онд бичигджээ. Энэхүү бүтээл Жаахан шарга театрын уран сайханы удирдаач Зундуйн Далайгийн дипломын ажил болон мэндэлж байгаа юм. Тэрээр энэ жил СУИС-ын найруулагчийн ангийг төгсч байгаа юм. Найруулагч болсноосоо хойш анх удаа бие даасан уран бүтээлээ туурвиж байгаа Далай найруулагчийн хувьд анхны уран бүтээл нь мөн л СГЗ Ш.Гүрбазарын жүжгийн дүр байжээ. Домгийн өглөө жүжигт манай театрын уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд зохиолынонцлогоос шалтгаалж, тайз засал, хувцас хэрэглэл гээд жүжигт шаардагдах бүх зүйл эртний маягаар засагдаж, шинээр хийж байгаа ажээ.
Жүжгийн нээлтэнд Ардын жүжигчин найруулагч Мөнхдорж, зохиогч, СГЗ Гүрбазар болон бусад урлагийн хүрээнийхэн уригдан ирж оролцох юм. Мөнхдорж найруулагчийн хувьд энэхүү дипломын ажлын удирдагчаар ажиллаж байгаа юм. Тус жүжгийн зөвлөх найруулагчаар Жаахан шарга театрын ерөнхий найруулагч Гомбосүрэн, зураачаар МУСТА Ё.Бадарч, хөгжмийн зохиолчоор Шинэнбалжийн Батсайхан нар ажилааж байгаа юм. Хэдийгээр найруулагчийн дипломын ажил болон мэндэлж байгаа ч театрын төлөвлөгөөт уран бүтээлийн нэг болж байгаа гэдгээрээ томоохон баг бүрэлдэхүүн ажиллаж, багагүй ач холбогдол өгч байгаа гэдгээ найруулагч нь хэлж байлаа.
Философи нь маш гоё өвөрмөц хэмээн найруулагчийн тавих гэж дурласан энэ жүжгээс аливаа юмны эзэн байна гэдэг ямар их утга учир, агуу зүйлийг илэрхийлдэг болохыг харж болох юм.