Уул уурхайн инженерүүд хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Уул уурхайн инженерүүд хүсэлт гаргалаа

Монголд уул уурхайн зөвлөх инженерүүд  Засгийн газарт хандан хүсэлт гаргаад байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг бий болгож, тодорхой хугацаагаар сунгадаг болох, мэргэжлийн геологич, маркшейдер, ашиглалтын инженер, баяжуулагч инженер, экологийн мэргэжилтэнгүй аж ахуйн нэгжид уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх журмыг салбарын яамтай хамтран зохион байгуулж, инженерүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хамгаалах талаар тусгажээ.  Мөн уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын сургалтад эрс шинэчлэл хийж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд анхаарах талаар БСШУЯ-нд санал оруулах юм байна. Тэд энэхүү хүсэлтээ Монгол Улсын Еренхий сайд С.Батболд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт удахгүй гардуулах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж