БНСУ-ын "LG" корпорацийн "LG Хаусис" компани БНХАУ дахь салбараа шинээр нэмэхээр болжээ. Шинэ салбар Ү-Ши хотын нэгэн дүүрэгт байрлаж, байгаль орчныг хамгаалах шинэ хэлбэрийн барилгын материал, авто машины материал зэргийг судлан үйлдвэрлэх юм байна. “LG” корпораци Ү-Ши дэх төсөлд эхний ээлжинд 63 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Энэ тухай Хятадын олон улсын радио мэдээлжээ.
"LG" корпорац нь 1947 онд байгуулагдсан бөгөөд электрон бараа, хими, цахилгаан холбооны мэдээ мэдээлэл болон үйлчилгээ гэсэн гурван том төрлийн ажил эрхэлдэг юм байна. Түүний салбар компани "LG Хаусис" нь голдуу байгаль орчныг хамгаалах шинэ хэлбэрийн барилгын материал, өндөр үр ашигтай материал болон авто машины материал зэргийг судлан үйлдвэрлэдэг ажээ.
Б.СҮРЭН