Харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Харцага Д.Одсүрэнгийн нэрэмжит барилдаан боллоо

Монгол Улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит өсвөр залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү барилдаан хоёр насны ангилалаар 75 бөх хүч бяраа сорилоо.

Сүхбаатар нутгаас амжилттай барилдан улсын цолонд хүрсэн хэдхэн бөхийн нэг МУ-ын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан хоёр жилийн өмнө түүний төрсөн утаг Онгон суманд болсон. Энэ жил аймгийн төвд зохиогдсон барилдаан нэлээд өргөн боллоо хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна. Түүний хүү аймгийн арслан Баярхүү барилдааны талаар дараах хариултыг өглөө.

Тэмцээн 16-17, 18-19 насны ангиллаар болсон. 16-17 насны ангилалд Мөнххаансумын Балжинням түрүүлж, БТСГ-ын Бяннэмэх хоёрдугаар байр эзэлж, Онгон сумын Бат-Эрдэнэ гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Энэ насны Урөн барилдааны шагналыг ТС-ийн Энхбаатар хүртсэн юм. 18-19 насны ангиллын бөхчүүдийг тэмүүлэл сургуулийн Энхмөнх тэргүүлж, БТСГ-ын Анхбаяр удаалж, Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагч Содномдорж гуравдугаар байрн эзэд боллоо. Энэ насны уран барилдааны шагналыг сурагч Бадамдорж хүртсэн юм. Уран барилдааны шагналыг аймгийн хурц арслан Мөнгөнбаатар ивээн тэтгэсэн байна. Мөн БТСГ-аас тэмцээнд оролцогчдоос хоёр бөхийг тусгай байрт шалгаруулан урамшуулсан юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж