
Сүүлийн жилүүдэд 100 ямаанаас 130 орчим ишиг төллүүлдэг Лхамзав гуайнх энэ жил зуун хорь гаруй ишиг бойжуулсан амжилтаараа Алтан төлийн эзэн болжээ. Өвөлд өнтэй орсон Алтан төлийн эзнийх одоо тохилог өвөлжөөндөө тав тухтай өвөлжиж байна. Мал сүргийнхээ өгөөж буян нь болсон төлөө барьж авахаар удахгүй хаваржаална хэмээн ярьж байна.
Ө.Лхамзав гуай улсын сайн малчны энтэй малч ажиллагаатай гэдгийг нутгийнхан ярьж байсан. Мал маллах хугацаандаа 9 залуу малчныг өрх тусгаарлан гаргажээ.
Түвшинширээ сумаас урьд нь Алтан ботго, Алтан хурганы эзэд төрж байсан юм. Энэ жил Алтан ишигний эзэн тодорсноор тус сум гурван Алтан төлийн эзэнтэй болж байгаа юм.
Д.Улаанаа