Канадын засгийн газрын серверийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Канадын засгийн газрын серверийг хакерджээ

Канадын засгийн газрын серверийг хакерджээ.  Хакерууд Канадын засгийн газрын нууц мэдээлэлд нэвтэрч, сангийн яамны хоёр ч хэлтсийн интернэт холбоог тасалсан байна. Канадын цахим холбооны аюулгүй байдлын газраас уг хэргийг эхлээд илрүүлсэн бөгөөд хакеруудыг Хятад улстай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Харин Хятад улсын зүгээс хоёрдугаар сарын 17-ны өдөр үүнийг эрс няцаасан хариу өгсөн байна.  Тус улсын Гадаад хэргийн яамны сайд Ма Заошу мэдэгдэхдээ “Хятадын засгийн газар интернэт хакеруудыг өөгшүүлэх ямар ч үндэслэл байхгүй” гэжээ. Тиймээс Канадын засгийн газрын серверт нэвтэрч, нууц мэдээллийг авсан этгээдүүдийг хэнтэй холбоотой, ямар учиртай хүмүүс болохыг одоогоор хараахан илрүүлж чадаагүй байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж