
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Геологийн хүрээлэн хамтран Төрийн ордонд одоо чоно хамгаалах тухай асуудлыг ярилцаж байна. Ингэхдээ Дорнод монголын саарал чоныг хамгаалах тухай асуудлыг хөндөж буй юм. Учир нь Монгол орны зүүн өмнөд нутагт зээрээр дамжин шүлхий өвчин ихээр гарч буйг эрдэмтэд саарал чоно ховордсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байна. Чоно нь амьтны сэг зэмээр хооллож, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ амьтныг дуртай хүн болгон нь агнах болсон нь ийнхүү байгальд сөрөг нөлөө үзүүлэх болжээ.
Г.Дарь