
Залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх инээдмийн энэхүү кино өнөөдрөөс "Өргөө" "Тэнгис" кино театруудаар гарч эхлээд байгаа ба албан ёсны нээлт нь энэ сарын 25-ны 15.00 цагт "Тэнгис" кино театрт болох аж.
МУГЖ И.Одончимэгийн найруулсан уг киноны гол дүрд жүжигчин С.Тэмүүжин, Т.Бархүү, Н.Болорчулуун, Б.Хулан нар тогложээ.
Тус продакшныхан энэ сарын 27-ныг дуустал СТӨ-нд "Шилдгийн шилдэг" хошин шогийн тоглолтоо толилуулах юм.
Н.Наран