Драмын тайзнаа гялалзах “Нэргүй од”

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Драмын тайзнаа гялалзах “Нэргүй од”

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 19.00 цагт нэгэн үе залуусыг байлдан М.Себастианы “Нэргүй од” уянгын драмын жүжиг дахин амилах нь ээ. “Хайрын жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд драмын тайзнаа дахин ганцхан удаа тоглогдох эл жүжгийн зохиолыг Б.Батсайхан орчуулж, Н.Наранбаатар найруулж, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав, зураачаар Т.Ганхуяг нар ажиллажээ. Харин жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин С.Сарантуяа, С.Дамдин, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, М.Түвшинхүү нар гээд хүчирхэг баг тоглоно. Тус уянгын драмын жүжигт хайр дурлал, баян хоосны ялгаа, эмэгтэй хүний гоо сайхан, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлдэг бөгөөд хүний мөн чанар хэрхэн үгүй болж байгааг шүүмжлэлтэйгээр харуулдаг юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж