
Ингэхдээ Ардын намын төлөө туг өргөж, ардын засгийг Төрийн ордонд тунхагласан У.Хүрэлсүхийг манай үеийн баатар болгоё. “Эцэг Х.Чойбалсангийн намыг гутаан доромжилж болохгүй” хэмээн нэг цагт намынхаа логотой туузаар толгойгоо ороож, улаан тугийг нь өндөрт өргөсөн офицер зориг түүнд бий. Намынхаа эсрэг хөдөлсөн нөхдийг нухчин дарахын төлөө чадах бүхнээ хийх эр зориг ч бас бий. Ийм байхад тэртээ 1921 оны түүхийн талаар мэтгэлцэж ээрч, муурч суухаар ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр Ардын намын дөрвөн сарын ойг тэмдэглэе. Тэр өдрийг эх орончдын бус У.Хүрэлсүхийн намын дахин төрсний баярын өдөр хэмээн нэрийдэж, энэ цаг үеэс үнэн түүхийг хамгаалахын төлөө зүтгэе. В.И.Лениний хөшөөнд суурилсан улс төр ийм хол явлаа ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дахин төрсөн Ардын намын түүхийг бол арай ч бас үгүйсгэж чадахгүй байлгүй дээ, энэ эсэргүүчүүд.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин