Барак Обама технологийн тэргүүлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Барак Обама технологийн тэргүүлэгчидтэй уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Калифорн мужийн Силикон
Валлигийн бизнес эрхлэгчид тэдгээрийн дотор
Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукербергтэй уулзлаа.
Түүнчлэн Калифорнд болсон уг уулзалтанд
Apple-ийн Стив
Жобс болон
Google-ийн
гүйцэтгэх захирал Эрик Шмидт нар хүрэлцэн иржээ.

Ноён Ерөнхийлөгч улсынхаа хямралд орсон эдийн засгийг
сэргээхээр идэвхитэй ажиллаж байгаа энэ үед технологийн салбарт тэргүүлэгчдийн
санал бодлыг сонссон бөгөөд шинэлэг санаа, шинэчлэлд илүү их хөрөнгө оруулж
АНУ-ын бизнес эрхлэгчдийг дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн
уулзалтанд оролцохоор ирсэн хүмүүсийн дунд
Twitter, Yahoo болон Oracle-ийн удирдлагууд
байжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж