
Хуучин багийнх нь дасгалжуулагч ирсэн цагаас л багийн удирдагчтайгаа тааруу харилцаа үүсгэж эхэлсэн Харрис Мелогоор солигдон Денвер рүү явах дөхсөн. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Нэтс” “Портланд Трейлблейзерс” болон “Даллас Маверикс” багуудтай холбон тоглогчоо наймаалцах асуудлаар хэлэлцэж эхлээд байгаа гэнэ. Харин багаа орхих хүсэлтэй байгаа Харрис анхны баг болох “Даллас”-ыг зорих хүсэлтэй байгаа аж. “Маверикс” ч хуучин тоглогчоо эргүүлэн авах сонирхолтой байгаа юм байна.
Гэхдээ уг солилцооны талаар тодорхой мэдээ байхгүй ч Харрис энэ улиралд биш гэхэд ирэх зун багаа солих нь бараг л эргэлзээгүй болж байна.
Score Studio