
Ам.долларын ханш өнөөдрийн албан мэдээгээр бол 1252,20 төгрөг байна. Харин валют арилжааны цэгүүд 1254 төгрөгөөр аваад 1256-гаар зарж байна. Ноён ногооны үнэ сүүлийн үед тогтворжиж дээрх ханш дээр хэлбэлзэж буй юм. Ам.долларын ханшийг тогтвортой байлгах үүднээс Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Хамгийн сүүлийн дуудлага худалдаа өчигдөр болоход ямар нэгэн арилжаа хийгдээгүй байна. Хэдийгээр арилжааны банкууд Монголбанкнаас ам.доллар худалдан авах санал ирүүлсэн боловч валютын захын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзсэний учраас саналыг хүлээж аваагүй байна.
Б.СҮРЭН