
Сургалтаар Дорнод аймгийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдлын талаар байгууллагын зүгээс мэдээлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн тус бүр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр заавар зөвлөмж өгсөн байна.
Мөн сургалтын үеэр Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний зорилго нь Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргад Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар бүтээгдэхүүн нийлүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх замаар тус сумын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгджээ.