АНУ шинэ технологиор нефть олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

АНУ шинэ технологиор нефть олборлоно

“Royal Dutch Shell”, “BP”, “Statoil” нар нь АНУ-ын баруун хэсгийн нефтийн орд газруудыг ашиглахад тэрбумаар хөрө­нгө оруулалт хийж ма­гадгүй. Хадан ууланд хөнд­лөн өрөмдлөгө хийж ус, элс ба химийн боди­соор дүүргэн шахаад хадан давхаргийг эвдлэн нефть ба байгалийн хийг татах замыг нь чөлөөлж цахиурын хийг гаргах аргатай адилаар нефтийг олборлох юм хэмээн Associated Press мэдээлж байна.
Цахиурын нефтийг гаргах хөндлөн өрөмдлөгийг анх Хойд Дакота ба Монтана мужид 2007 онд ашигласан ба тэдгээр ордуудын үйлдвэрлэл 50 хувиар нэмэгдсэн байлаа. EOG Resources компанид дамжуулах хоолой дутагдалтайгаас түүхий эдийг ачааны машин ба төмөр замаар Нефть боловсруулах үйлдвэрт авчирч байлаа.
Ийм үр дүн нь хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт нефтийн салбарын шинжээчид итгэлтэй байна. Нэгдүгээр сард Хятадын төрийн компани CNOOC нь Америкийн  Chesapeake компанид шинэ өрөмдлөгө ашиглаж байгаа Niobrara ордын 30 хувийн төлөө 570 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард компаниуд Eagle Ford-ын ордын цахиурын нефтийг хамтран ашиглахаар нэг тэрбум ам.долларын наймааг хийсэн байлаа.
Одоо цахиурын нефтийн олборлолтын ашиг нь цахиурын хийн ашгаас хамаагүй өндөр байна. “Нефтийг цахиураас олборлох нь Мексикийн булангийн гүнзгий цооног эсвэл Канадын нефтийн агуулгатай элснээс олборлохоос хямд зардалтай” гэж EOG Resources компанийн ерөнхий захирал Марк Папа ярив. Нефть олборлогчид олон төрлийн химийн бодис хэрэглэх, давхаргын цууралтыг ихэсгэх замаар нефтийн олборлолтын зардлыг бууруулж сурчээ.
Шинжээчдийн үнэлгээгээр 2015 он гэхэд шинэ ордуудаас өдөртөө хоёр сая тонн нефть олборлох бөгөөд тэр нь Мексикийн булангийн далайн ёроолоос гарган авч байгаа бүх нефтийн хэмжээнээс  илүү юм. Өрөмдлөгийн шинэ арга нь ойрын таван жилийн дотор АНУ-ын нефть олборлолтыг 20 хувиар нэмэгдүүлсэн байх юм. Тэр нь эргээд 2020 он хүртэл Америкийн нефтийн импортыг 60 хувиар бууруулах ажээ.
Шинэ аргын өрөмдлөгө нь дотоодын түүхий эдийн үйлдвэрлэлийн 20 жилийн уналтыг давахад тустай. Харин байгаль хам­гаа­лагчид давхаргын гидравлик цуу­ралт нь ундааны усны эх сурвалжийг бохирдуулж магадгүй гэж сануулж байна. Одоо тус орны Хүрээлэн буй орчиныг хамгаалах агентлаг цахиурын өрөмдлөгийг хор хөнөөлийн байдлыг судлан үзэж байгаа гэнэ.
Зарим шинжээчид Египетийн үймээнийг Оросын ган гачигтай холбон тайлбарлаж байна. Тэр ган гамшиг дэлхийн зах зээл дээр  улаан буудайн үнийг хөөрөгдсөн билээ. “Оросын хуурайшилт нь дадал болсон зүйлийг өөрчлөн Хойд Африк ба Ойрхи Дорнодын зах зээлээс дэлхийн хамгийн хямд хүнс 15 сая тонн улаан буудайг булаан авч, гамбир бэлтгэгч араб эмэгтэйчүүдийг эрчүүдийн хамт гудамжинд гарган самуун дэгдээлгэхэд хүргэлээ” хэмээн тэд дүгнэсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж