Нэг тэрбум хүн хүнсний хомсдолд байна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Нэг тэрбум хүн хүнсний хомсдолд байна

Дэлхийн банкны мэдээгээр хүнс­ний бүтээгдэхүүний үнийн өсөл­төөр ядуурлын доод төв­шинд 1,2 тэрбум хүн амьдарч байна. Энэ асууддлыг G20-ийн клубын санхүүчдийн уулзалтаар энэ түрүүнд ярилцахаар болж байна.

Сүүлийн зургаан сарын дотор хүнсний барааны үнийн өсөлт өөр 44 сая хүнийг ядууралд орууллаа. Дэлхийн банкны тог­тоо­сон ядуурлын босго болох өдрийн 1,25 ам.доллараар амь­дарч байгаа хүний тоо 1,2 тэрбум хүрчээ.

“Хүнсний барааны үнэ аюул­­тай төвшинд хүрч байна” гэж Дэлхийн банкнаас хүн амын бага орлоготой орнуудад хийсэн судалгааг зохиогчид илтгэлдээ тэмдэглэжээ.
“Хүнсний барааны үнийн өсөлт үргэлжилсээр байна. Дэл­хийн банкны тооцоолсон хүнсний барааны үнийн ин­декс 2010 оны аравдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэл15 хувиар өслөө” гэж уг илтгэлд өгүүлжээ. Хамгийн түрүүнд өдөр тутмын хэрэглээний ба­раа­ны үнэ өсч байна. Үүнд улаан­буудай, эрдэнэ шиш, сахар, цөц­гий тос, цагаан будаа орж байна.

Үнийн өсөлтийн тоо баримт нь дэлхийн хагас өлс­гөлөн хүмүүсийн тоо нэг тэрбумаас давлаа гэсэн үг хэмээн Британийн “Financial Times” бичжээ. НҮБ-ын мэдээгээр өнгөрсөн жилд тийм хүмүүсийн тоо 925 сая байсан юм. Дэлхийн банк ба НҮБ  хоёрын шинжээчид өлсгөлөн хүмүүсийн тоог гаргахдаа өөр өөр аргачилал хэрэглэдгийг энд тэмдэглэх хэрэгтэй.

“Нэг тэрбумд дөхөж байгаа хөдөлгөөн маш түгшүүртэй. Дэлхийн хүнсний барааны үнэ аюултай төвшинд очлоо. Үнийн өсөлт нь сая сая хү­мүү­сийг ядууралд түлхэн орло­гынхоо талаас илүү хувийг хүнсэнд зардаг хүн амын эмзэг давхрагад хүчтэй дарамт үзүүлж байна” хэмэн Роберт Зеллик өгүүлжээ.

G20 гишүүн орнуудын Сан­гийн сайд нарын ойрын уулзалт дээр дэлхийн хүнсний зах зээлийн асуудлыг нэн яаралтай авч үзэхийг Зеллик уриалсан юм. Парис хотноо уулзаж буй лидер орнуудын Сангийн сайд нарын уулзалт дээр энэ талаар ярилцаж байна. G20-ийг одоо даргалж байгаа Франц өөрийн даргалах хугацааны гол сэдэв нь дэлхийн хүнсний аюулгүй бай­дал гэдгээ мэдэгдээд байгаа.

Францчууд хүнсний үнийн зохицуулалт хийхийн эсрэг байгаа бөгөөд харин дамын най­маач­дыг хатуу хяналт та­вин экспортод тавьсан хяз­гаарлалтыг устгахыг уриалж буй. Мөн тэд үр тарианы бир­жийн илт тод байдлыг экс­порт­логч болон импортлогч орнууд барих ёстой гэж үзэж байна.

Бразили ч бас хүнсний барааны үнийг зохицуулахын эсрэг байна. “Зах зээл тогт­воржиход энэ бүлгийн барааны үнэ унана” гэж Бразилийн Сангийн сайд Гвидо Монтего хэлсэн байлаа. Улаанбуудай, бусад үр та­риа ба шошны үнэ сүүлийн хэд хоногт 30 сарын дотор бай­гаагүй хэмжээнд хүрлээ. Ийм байдал нь муу ургац, экспортын хязгаарлалт, хөгжиж буй орнуудын эрэлтийн өсөлт болон АНУ, Европын био эрчим хүчний шаардлага зэргээс үүссэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж