Концессын хуулийг хэрэгжүүлэгчид сургалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Концессын хуулийг хэрэгжүүлэгчид сургалт хийв

Төрийн өмчийн хороо Концессын тухай хуулийг хэрэгжүүлэхээр хэд хэдэн удаа сургалт явуулж байгаа юм. Өнөөдрөөс нэлээд өргөн хүрээг хамарсан сургалтыг эхлүүлсэн байна. Энэ нь Концессын хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага болон оролцогч хувийн хэвшлийнхэнд хэрхэн концесс эзэмших тухай цогц ойлголт өгөх сургалт юм.

Сургалт Гадаад харилцааны зөвшилцөл танхимд болж буй бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ. Сургалтын эхний өдөр төрийн албаныханд зориулагдаж, яам агентлагуудын төлөөлөл, аймаг нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудыг хамруулж байна. Харин маргаашийн сургалтад хувийн хэвшлийнхэнд оролцоно.

Концессын төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр бөгөөд хоёр талын харилцаа нь урт хугацааны гэрээний үндсэн дээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил хамтарч урт хугацааны бизнесийн хамтрагчид болно гэсэн үг юм.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж