Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах санал боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах санал боловсруулж байна

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван талт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хууль нь 130 гаруй зүйлтэй манай улсын томоохон  хэмжээний хуулийн нэг. Гэтэл энэ хууль хөдөлмөрийн зах зээл дээрх бүх хүнд хүрч үйлчилж чаддаггүй, зөвхөн албан ёсоор гэрээ байгуулан ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн  харилцааг зохицуулж байгаа нь учир дутагдалтай гэж талууд үзэж байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд албан болон албан бус ажил хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 900 мянга орчим хүний 40 хувьд нь л Хөдөлмөрийн тухай хууль  үйлчилдэг гэсэн үг юм байна. Энэ нь уг хуулинд “Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй хүмүүст Хөдөлмөрийн тухай хууль хамааралтай” гэсэн заалттай холбоотой юм байна. Гэтэл албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ихэнхдээ аман гэрээ, тохиролцооны журмаар хүмүүсийг ажиллуулдаг. Энэ мэт аман болоод албан бус гэрээнд хөлсөлж буй тал заавал давуу эрх эдэлдэг байна. Ийм тохиолдол ганц манай улсад гараад байгаа хэрэг бус олон улсын хэмжээнд батлагдсан зүйл гэнэ. Тиймээс хөдөлмөрийн хууль хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд хүрч үйлчилдэг, ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулдаг болгохоор тусгах нь зүйтэй гэж талууд үзэж байгаа гэж МҮЭ-ийн холбооны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Отгонтунгалаг өгүүлж байлаа.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж