Засгийн газрын хуралдаанд хиймэл дагуулын үлдэгдлийн талаар мэдээлэл хийнэ | News.MN

Засгийн газрын хуралдаанд хиймэл дагуулын үлдэгдлийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаанд хиймэл дагуулын үлдэгдлийн талаар мэдээлэл хийнэ

Засгийн газрын хуралдаанд хиймэл дагуулын үлдэгдлийн талаар мэдээлэл хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанд ажлын хэсгийнхэн Төв аймгийн Бүрэн сумын нутагт энэ сарын 19-ний өдөр унасан хиймэл дагуулын үлдэгдлийн талаар мэдээлэл хийх юм байна.

Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл,  Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,  УИХ-ын гишүүн Д.Дондог, Л.Гантөмөр нарын санаачлан боловсруулсан “Төрийн аудитын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл,  УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь нарын санаачлан боловсруулсан “Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг тус бүр авч хэлэлцэнэ.  Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох тухай, Орон сууц хувьчлах тухай зэрэг асуудал багтаж байна.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж