“Apple”-ийг оролдож эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

“Apple”-ийг оролдож эхлэв

“Apple”-ийн контент дэх онлайн захиалгын үйлчилгээг  АНУ ба Европын монополийн  эсрэг байгууллагууд сонирхож байна.

Смартфон, таблет ком­пью­те­рүү­дийн зах зээлд тус компани  өрсөлдөөнийг хязгаарласан гэж эдгээр байгууллагынхан үзжээ. Европын хэвлэн нийтлэгчид “дайсаг­насан ажиллагаа” явуул­на гэж  заналхийлэв. АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны худалдааны комисс  “Apple”-ийн эсрэг мөрдөн байцаалт явуулж магадгүй гэж “The Wall Street Journal” сонинд бичжээ. Монополийн эсрэг байгууллагынхан iTunes хавсралт дээрээ онлайн захиал­гын худалдааг явуулахдаа ком­пани өрсөлдөөний хуулийг зөрчин 30 хувийн комиссийн үнэ авдаг гэж үзсэн тухай “Bloomberg” мэдээлэв. “Apple” компанийн төлөөлөгч шуурхай тайлбар өгч чадаагүй байна.

Одоо компани нь зөвхөн iTunes App Store –аар дамжуулан iPhone ба iPad-д зориулсан видео, хөгжим, захиалгыг хэв­лэлд санал болгож байна. Зах зээлд оролцогсод зөвхөн өөрийн онлайн худалдааг дэмжин хөхиүлж өрсөлдөөнийг Apple хязгаарлаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм.

“Хувь төлөлгүйгээр худалдаа хийхийг хүмүүст хориглож байгаа шиг  “Apple” хэтэрхий түрэмгий байр суурь барилаа” хэмээн WSJ сонинд Санта-Кларагийн их сургуулийн өн­дөр технологийн хууль зүйн институтын захирал Эрик Голд­ман ярив. Еврокомисс мөн л “байдлыг анхааралтайгаар ажиглаж байна” гэж төлөөлөгч нь мэдэгджээ.

Хөгжмийн үйлдвэрлэгчид Apple ком­панийн энэхүү 30 хувийн үнэ нь тэдний орлогыг мэ­дэг­дэхүйцээр бууруулна гэж байгаа. Фран­цын  Deezer ком­панийн ерөнхийлөгч Акс­еля Душеза “Ийм байдал нь Европын өрсөлдөөний сал­барыг амь зогоох төдий байдалд хүргэлээ” гэсэн юм. Хөгжмийн компаниудад зохиогчийн эр­хийн төл­­бөрийг хийхэд ээд­рээ­тэй боллоо гэж  Rhapsody International компанийн ерөнхийлөгч Жон Ирвин сонины сэтгүүлчдэд хэлсэн байна. Зах зээлд орол­цогсод “Apple” компанийг арай уян хатан гэрээг хөгжмийн ком­паниудтай хийх болов уу хэмээн найдаж байна. Зохиогчийн эр­хийн төлбөр дээр комиссийн мөнгийг нэмэх нь “эдийн засгийг хөнөөнө” гэж Financial Times бичсэн байлаа.

Apple-ийн бодлого Европын хэв­лэн нийтлэгчдийн дур­гүйц­лийг гаргалаа. Мэдээний аж үйлдвэрийн олон улсын эвсэл (INMA) мэдэгдэхдээ орлогын 30 хувийг хурааж байгаа тэдний шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн байна.  Үүний үр дүнд нь нэмүү өртгийн татвар төлсний дараа Европын хэвлэлийн газруудад дөнгөж 20 хувийн орлого үлдэх юм. Нийт 60 орчим компани “Appl”e-д “дайсагнасан ажиллагаа” явуул­на гэж  заналхийлээд байгаа нь INMA-гийн мэдэгдлээс харагдлаа. Гэхдээ үүний өм­нө тэд зах зээлийн бүх орол­цогчидтой хэлэлцээр хийнэ гэж INMA-гийн Европын салбарын ерөнхийлөгч Саид Гжегож Пичота санууллаа.

Одоо смартфонуудын зах зээлд Apple-ийн эзлэх хувь 16 байгаа харин хурдан өсч байгаа таблет  компьютерийн хэсэгт 70 хувийг эзэлдэг. Forrester Research-ийн мэдээгээр iPad хэрэглэгчдийн тал орчим хувь ньтүүгээр дамжуулан сонин, сэтгүүлийг үзэж байна. Өнгөр­сөн жилд App Store-аар дам­жуулан үйлдвэрлэгчид 1,1 тэр­бум ам.долларын хавс­ралтаа худалдсаны 317 саяыг Apple авсан байна гэж Gleacher & Co төвийн шинжээч Брайан Маршалл Bloomberg-т мэдэгдлээ.

Хэрэв медиа компаниуд Apple сервисаас татгалзвал тэр нь уг компанид том цохилт болно. Үүнээс гадна үйлдвэрлэгчдэд шинэ хамтрагч гарч ирээд байна. Өнгөрсөн долоо хоногт  Google цахим хэвлэлийн захиалгад зориулсан үйлчилгээг 10 хувийн комиссийн үнэтэйгээр явуулах сервисийг бий болгосон байна.

“Өнөөдөр Apple-д таблет төхөөрөмжөөрөө зарим нэг давуу тал байгаа. Тэгээд л тэд байдлыг ашиглан хатуухан шахалт хийж буй. Байдал өөрч­лөгдөх байлгүй” хэмээн шин­жээчид дүгнэж байна.  Google олон үйлдвэрлэгчдэд хандсан байгаа. Үйлдвэрлэгчдэд тус­даа Аррlе-ийг барахгүй нь ойл­гомж­той. Гэхдээ Google-ийн үйлд­лийн систем нь мар­гаашийн шаарлагыг хангах юм бол тэд нийлээд зах зээлд өөр стандартыг гаргаж чадах юм.

Монополийн эсрэг байгуул­лага өнгөрсөн жилд анхаарлаа “Apple”-д хандуулж байлаа. АНУ-ын Хууль зүйн яам хөгжмийн наймааныдаа моно­полийн эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг сонирхож байсан би­лээ. Одоо “Apple” АНУ-ын хөгжмийн онлайн худалдааны 70 хувийг хянаж байгаа гэсэн тооцоог NPD Group гаргажээ. Холбооны худалдааны комисс уг компанийг  Adobe технологийн ашиг­лалтыг хязгаарлаж,  Google-ийн рек­ламын сервист саад тавьж байна гэж үзсэн юм. Засаг захиргааны оролцоо нь  Apple-ийг журмаа өөрчлөхөд хүргэсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж