Хятадууд траншейний хүүхдэд мөнгөө алджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хятадууд траншейний хүүхдэд мөнгөө алджээ

Траншейний гэгдэх бяцхан хүүхдүүдийг хууран мэхэлж, эд эрхтэнийг наймааны хэрэгсэл болгох гэж байна гэсэн аймшигтай мэдээлэл гардаг. Хэдийгээр ийм хэрэг цагдаагийнхан илрүүлж, батлаагүй ч аймшигтай ийм яриа их байдаг. Тэгвэл саяхан энэ хардлагыг батлахаар нэгэн явдал болжээ. Ухаан алдатлаа зодуулсан 14  настай Хэрлэн гэдэг хүүхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн  иржээ. Тэр хүү өөрийгөө хүний наймааны золиос болох шахсан гэж ярьжээ. Хүүг хүмүүс  Туул голын эрэг орчмоос  ухаангүй байхад нь олсон, нүүр ам нь хөхөрсөн, баруун гар нь хугарсан  хөл гарын  үзүүрийн  хэсгүүд  бага  зэрэг  хөлдсөн байжээ.Тэр хүү “Хятад  хүмүүс  намайг  зодсон, би шинэ жилийн дараа гадаа лааз  шилээ түгээд  явж байсан чинь буяны байгууллагад ажилладаг гээд хар  машинтай ах  нар  хоол авч  өгсөн. Тэгээд хувцас  авч  өгнө  гээд  машиндаа суулгаж  зочид  буудалд очсон. Буудлын өрөөнд надаас арай ах Заяа гэж хүүхэд байсан. Цаад  талын  өрөөнд  бас  нэг  гадаад  эгч  байсан. Надтай хамт орж  ирсэн ах  тэдний  хэлсэн  үгийг  надад  орчуулж  өгч  байсан. Тэнд байсан эгч их мөнгө  харуулаад “Нэг жилийн  хугацаанд  гадаад руу явж  ажил  хийгээд ийм их мөнгөтэй болоод гэртээ  ирэх боломжтой, та хоёр зөвшөөрч байна уу?” гэж асуусан. Би урд нь  ийм   их  мөнгө  харж  байгаагүй, их  гайхсан  тэгээд  тийм  их  мөнгөтөй   болох  юм  байх  гэж  бодсон гадаад гэдгийг би хүмүүсийн ярианаас их гоё бас их мөнгө олдог газар гэж сонсож байсан болохоор итгэсэн. Би  тэр  хүмүүсийг  хятад  гэж  мэдээгүй. Дараа  нь Заяа  ах  надад  энэ  хүмүүс  хятад  хүмүүс гэж  хэлсэн. надтай  хамт  байсан  ахыг  Заяа  гэдэг  байсан.  Тэгээд  тэр  өдөртөө  тэнд  хоносон. Маргааш  нь  Заяа  ах  бид  хоёрыг гадагш гаргаагүй, зөндөө  хүмүүс  буудалдорж  гараад байсан.  Орчуулагч  монгол  ах  Заяа  ахыг  дуудаад  аваад  гарсан. Байж  байгаад  Заяа  ах  их сонин болчихсон орж  ирсэн. Хөл  гар  нь  чичирчихсэн,  юу  ч  ярихгүй  суугаад л  байсан. Тэгж  байснаа  Заяа  ах  тэр  өрөөнд  хятад  эмэгтэй  ганцаараа  үлдэхэд  нь гэнэт босоод  мөнгөтөй цүнхийг  аваад  цонхоор  гараад  зугтаасан.  Тэгээд  нөгөө  эмэгтэй  аймаар  орилоод  утсаараа хүмүүстэй яриад байсан. Гаднаас  зөндөө  хүмүүс орж  ирээд  Заяа  ахын  араас  нь  явсан. 2,3  цагийн  дараа  тэд  нар  буцаж  ирээд  Заяа  ахыг  олоогүйдээ  аймаар  уурлаж  намайг  цохиж  зодон  “Заяаг  таньдаг  байсан  уу,  хаана  байдгийг  нь  хэл,  та  нар  бие  биеэ  таньж  байгаа, тэр чамд юу гэж хэлсэн? Хэлэхгүй бол чамайг ална гээд зодсон. Хэнд ч  хэрэггүй  новшнууд, та  нар  шиг  хогнуудыг  бид  зарж  мөнгө  болгодог  юм. Та  нар бол хүн  биш  амьд  эрхтэнгүүд гэж  намайг  зөндөө  тамласан. Би  зодуулсаар  байгаад  ухаан  алдсан. Нэг  сэрсэн чинь  эмнэлэгт байсан гэж ярьжээ. Тэр хүү өөрийг нь зодож дарамталсан хүмүүсийг сайн таних ч дахиж уулзахаас их айж байгаа. Тийм ч учраас цагдаа нарт ч хэлээгүй гэж байгаа аж. Тэгээд ч “Бидэн  шиг  траншейний хүүхэд  хүний  тооноос  хасагдсан  хүмүүсийг  цагдаа  нар  тоодоггүй  юмаа. Бидэнтэй  байсан олон  хүүхэд  сураггүй  алга  болсон” гэж ярьж байна. Траншейний хүүхдүүдийг гадагш нь зарж байгаа юм биш биз гэж зөндөө л ярьдаг. Гэхдээ шалгасан хянасан, санаа тавьсан газар алга.

 Цөөхөн  хүн  амтай  Монгол  Улс  ийм  байдалтай  хэр  удах  вэ. Манай  төр  засаг  анхаарал  тавилгүй  зөнд  нь  хаяснаас  болж ямар ч буруугүй  Монголын  үрс  урд  хөрш рүү ачигдсаар  байгаа юм биш биз дээ.         

                                                 
 Сурвалжлагч:Б. Энхчулуун             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж