Улсын бүртгэлийн төв, орон нутгийн удирдах ажилтны хоёр өдрийн зөвлөгөөн маргааш 9 цаг 30 минутад Сүнжингранд зочид буудалд эхлэнэ. Зөвлөгөөнөөр улсын бүртгэлийн байгууллагын өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлыг дүгнэн ярилцах аж. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдамж, чиглэл, улсын байцаагч, бүртгэлийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ зэргийг дүгнэн хэлэлцэж, санал солилцох юм. Нээлтэд Монгол улсын шадар сайд Н.Алтанхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.
У.Хащ