Томуугийн A хүрээний H1N1 вирусын халдвараар өвчилсөн тохиолдлын тоо есөөр нэмэгдэж 93-д хүрчээ. Улаанбаатарт 69 тохиолдол бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт 20, Багануур дүүрэгт 17 тохиолдол гарсан байна. Харин хөдөө орон нутагт нийт 24 тохиолдол гарснй 14 нь Орхонд, гурав нь Төв аймагт, хоёр нь Өвөрхангайд бүртгэгдсэн бол Архангай, Ховд, Дорноговь, Дорнодод тус тус нэг хүн өвчилжээ. Өвчилсөн хүмүүсийн тал хувь нь 0-15 насныхан байгаа аж. Улсын хэмжээнд халдварын эсрэг дархлаажуулалтад хүн амын 61.1 хувь нь хамрагджээ.
С.Отгон