311 албан хаагч орлогоо мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

311 албан хаагч орлогоо мэдүүлжээ

Дархан-Уул аймгийн  төрийн  захиргааны албан хаагчид хөрөнгө оруулгын мэдүүлгээ Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэ сарын 15-ны дотор гарган өгчээ.  Тэдний хувьд тав дахь удаагаа хөрөнгө орлогынхоо мэдүүлгээ гаргаж буй нь энэ  аж. Аймгийн хэмжээнд аймгийн болон сумдын  Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон  Статистикийн хэлтэс, Захирагчийн алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 10 агентлаг, Дархан ус суваг зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн  газрын албан хаагч,  ерөнхий боловсролын 15 сургууль, 17 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нийт 321 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхөөс 311 нь гарган өгсөн юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж