Утасгүй сүлжээнд 18 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Утасгүй сүлжээнд 18 тэрбумыг зарцуулна

АНУ дахь утасгүй интернэтийн хөгжилд холбооны төсвөөс 18.2 тэрбум доллар зарцуулна хэмээн Ерөнхийлөгч Б.Обама Мичиганы их сургууль дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Түргэн тусламжийн албаны утасгүй сүлжээнд 10 тэрбум, гар утаснаасаа интернэтэд холбогдох сүлжээг бий болгоход таван тэрбум доллар зарцуулах юм. Эрдэм шинжилгээний судалгаа явуулахад шаардлагатай сүлжээнд гурван тэрбумыг өгөхөөр болжээ. Б.Обама өнгөрсөн сард улс орны байдлын талаар тавьсан илтгэлдээ, ойрын таван жилд америкуудын 98 хувь нь өндөр хурдны утасгүй интернэтэд холбогдоно хэмээн амласан билээ.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж