487 тэрбумын гүйлгээ хийгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

487 тэрбумын гүйлгээ хийгджээ

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр  үнэт цаасны 3908 дахь удаагийн арилжаа явагдаж, 35  компанийн 703.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая ширхэг хувьцаа арилжлаа. Арилжаагаар нийт 368 хэлцэл хийгджээ. Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 25 үнэт цаасны ханш өсч, таван үнэт цаасны ханш буурч, таван үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас Шивээ овоо, Багануур, Адуунчулуун, БиДиСек, Шарын гол зэрэг компанийн үнэт цаасны ханш тус бүр 15.0  хувь  өсч, Монинжбар ХК-ийн үнэт цаасны ханш 10.0  хувь  буурчээ.

ТОП-20 индекс 30864.29 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 1778.69 нэгжээр буюу 6.12 хувь  өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 3 их наяд 201.2 тэрбум төгрөг болсон байна.2011 оны үнэт цаасны 35 удаагийн арилжаагаар 11.7 сая ширхэг хувьцааг 9.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна.1995 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 3908 удаагийн арилжаагаар 753.2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 487.0 тэрбум төгрөгийн  гүйлгээ хийжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж