
“Байгаль – Хөвсгөл” чиглэлийн жуулчлалын замын Монголын хил дээрх Монды-Ханхын нэвтрэн өнгөрүүлэхийн засвар сэргээлтийн ажлыг эхлүүлсэн нь 2010 оны томоохон чухал үйл явдлын нэг боллоо гэж “Аялал, жуулчлал ба эрүүл амьдрал: шинэ хандлага ба ирээдүй” нэртэй бүс нутгийн хоорондын бага хурал дээр энэ жилийн төлөвлөгөөг танилцуулахдаа Эрхүү мужийн Жуулчлалын агентлагийн тэргүүн Ирина Рютина мэдэгджээ. Буриад, Монгол хоёр ба Эрхүү мужийн идэвхтэй хөөцөлдөж буй “Байгаль – Хөвсгөл” чиглэлийн аяны замын Монды-Ханхын хилийн нэвтрэн өнгөрүүлэх цэгт засварын ажлыг эхлүүлсэн ба энэ онд түүний тохижилтыг хийнэ хэмээн тэр нэмэн хэлэв. Монды-Ханхын хилийн нэвтрэн өнгөрүүлэхийн шинэчлэлийн дараа түүгээр хоногт 200 хүртэл тооны тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бөгөөд тэдний тоонд 140 ачааны машин, 50 суудлын машин, 10 автобус багтах ажээ.
Ш.Мягмар