Хиггинс Уэйлсийн цомоо хамгаалав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хиггинс Уэйлсийн цомоо хамгаалав

Мэргэжлийн снукерийн Уэйлсийн нээлттэй тэмцээний аваргын төлөөх тоглолт өчигдөр Британийн Ньюпорт хотноо боллоо. 1980 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан тус тэмцээний аваргын төлөө Шотланд снукерчид ур чадвараа сорьсон байна.

Тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Жон Хиггинс, дэлхийн чансааны №8 Стифен Магуайр нар 17 фреймийг хувааж буюу түрүүлж есөн хожил авсан нь ялах даалгавартай өрсөлдсөн юм. Үдээс өмнөх тулаанд Стифен Магуайр илүүрхэж, 5:3-аар хошуучилсан ч орой нь болсон тоглолтод ердөө ганц фреймд хожсон байна. Хиггинс таван фрейм дараалан хожсоноор давуу байдлыг олж авч, улмаар 15 дахь фреймд 72 оноо авснаар 9:6 харьцаатай ялалт байгууллаа. Стифен Хендрийн Уэйлсийн нээлттэй тэмцээнд гуав түрүүлсэн амжилттай Жон Хиггинс ийнхүү зэрэгцсэн байна.

Дэлхийн чансааг тэргүүлэгч снукерч ялалт байгуулснаар 30 мянган фунт стерлингийн шагнал хүртжээ. Дараагийн мэргэжлийн снукерийн тэмцээн болох Players Tour Championships гуравдугаар сарын 16-нд эхлэх бол залгуулаад China Open тэмцээн болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж