
Өнөөдрөөс нутгийн баруун хагаст цаашдаа төв, зүүн болон ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Ус цаг уурын газраас анхааруулж байна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэх аж. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм хүйтэн, Говийн нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр, Эрдэнэт орчмоор 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. Харин нийслэлд салхи баруунаас секундэд 5-10 метр, 0-2 хэм хүйтэн байх гэнэ.
Ж.ГЭГЭЭ