Ираны байлдааны хөлгүүд түгшүүр тарив

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Ираны байлдааны хөлгүүд түгшүүр тарив

Өнөөдөр Ираны хоёр ч байлдааны хөлөг онгоц Суэцийн сувгийг нэвтрэн орж Газар дундын тэнгисийг чиглэсэн хөдөлгөөн хийжээ. Энэ ажиллагааны талаар Ираны тал  албан ёсоор тайлдбарлахдаа цэргийн сургууль хийх зорилгоор Сири улсыг зорин явсан гэж тайлбарлажээ. Харин Израйль улс үүнийг өдөөн хатгасан ажиллагаа гэж нэрлэсэн байна. 1979 онд  Иран улсад исламын хувьгсал гарсны дараа ираны цэргийн хөлөг онгоц Суэцийн сувгаар нэвтрэн өнгөрч байснаас хойш ийм зүйл гарч байгаагүй бөгөөд тэр цагаас хойш анх удаа ийнхүү цэргийн хөлөг онгоц ийнхүү орж ирснийг  тус сувгийн асуудалд анхаарал тавьдаг улс орнууд цочирдон хүлээж авсан бололтой. Хэдийгээр ираны талаас эдгээр хөлөг онгоцууд нь ямар байылдааны зэвсэглэл болон цөмийн болоод  химийн эд материал тээж яваагүй гэж байгаа ч Израйдь зэрэг орны зүгээс зорилготой халдлага хийсэн гэж дүгнэж байгаа аж.   Ираны цэргийн хөлөг онгоц Суэцийн сувагт орж ирснээр Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг улам дэвэргэж байна гэсэн шүүмжлэл Израйлийн талаас гарч байгаа ба  ийм маягийн өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байгаа гэнэ.

 
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж