Иргэний хөдөлгөөнийхөн Оюутолгойтой танилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнийхөн Оюутолгойтой танилцжээ

Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Оюутолгойн орд газрын үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцсан байна. Тэд Оюутолгойн орд газруудыг ашиглах  бэлтгэл ажилтай биечлэн танилцсан бөгөөд энэ аялалдаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.  “Уул уурхайн компаниуд байгаль орчинд халгvй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, дээдэлсэн ийм vйл ажиллагааг нэвтрvvлэх ёстой. Уул уурхайн талаарх ойлголт ард тvмний дунд янз бvр. Дийлэнх нь уул уурхай байгаль орчныг бохирдуулдаг, сvйтгэдэг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл Оюутолгойн хувьд энэ чиглэлээр загвар болох ололт бэлээхэн байна” хэмээн иргэний хөдөлгөөнийхөн магтаж буй. Тус аймгийн хэмжээнд иргэний нийгмийн 54 байгууллага бvртгэлтэй байдаг аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж