“Никс” Мэлог өөрийн болголоо

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Никс” Мэлог өөрийн болголоо

Дэнвэр Наггэтс баг урт удаан хугацааны турш яригдсаны солилцоогоо цэглэж, Нью Йорк Никстэй тохиролцоонд хүрч чадлаа. Никс өөрийн тоглогчид болох Данило Галлинари, Рэймонд Фэлтон, Уилсон Чандлэр нар дээр нэмээд 2014 оны драфтын эхний тойргийн эрх, 2-р тойргийн хоёр эрх дээр нэмээд гурван сая долларыг бэлнээр өгчээ. Мөн тус баг Антони Рандольф, Эдди Карри зэрэг гэрээ нь дуусч байгаа тоглогчдоо Миннэсота Тимберуолвес баг руу илгээж, оронд нь Кармэло Антони, Чонси Биллапс, Шэлдэн Уиллиамс, Реналдо Балкманыг авлаа. Харин Миннесота шинэ хоёр тоглогчынхоо хариуд нь хамгаалагч Кори Брүвэрийг Наггэтсруу илгээжээ.

Харин Дэнвэрийн хувьд өнгөрөгч бямба гаригт Мозговыг солилцоондоо багтаахыг хүссэн бөгөөд Никс тэдний хүслийг гүйцэлдүүлж ОХУ-ын шигшээ багийн төвийн тоглогчоо Өрнөдийн баг руу өгчээ.  Энэхүү солилцоог албан ёсоор болсон гэдгийг хамгийн түрүүн Дэнвэр Пост мэдээлжээ. Уг нь Нью Жерси Нэтс солилцоог хийх магадлал хамгийн өндөр байсан ч дасгалжуулагч Жорж Карл Никсийн явуулж байгаа санал илүү гэдгийг багийн удирдлагуудтай ярилцсанаар Никст Мэло очих гол үндэс суурь нь болсон аж.

Мөн Антони Нэтсд очлоо гэхэд гэрээгээ сунгах эсэх нь тодорхой бус байсан нь хамгийн том нөлөөг үзүүлжээ. Гэхдээ солилцоо зөвхөн үүгээр зогсохгүй. Дэнвэр Фэлтон, Мозгов хоёрыг Нэтсрүү илгээж оронд нь Харрисыг авах солилцоо яригдаж байгаа юм. Хэрэв энэ солилцоо бүтэхгүй бол Нэтс Портландтай солилцоо хийх бас нэгэн хувилбар байгаа нь Харрис Мурфи нарыг Андрэ Миллэр, Жоэл Прзибиллагаар солих юм байна.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж